Book Now

Танилцуулга

Рояал Хаус Зочид буудал нь Баянзүрх дүүрэгт,хотын томоохон худалдаа үйлчилгээ, соёл спортын төвүүдэд ойр байрладаг.Манай зочид буудал нь 2006 оноос хойш өндөр ур чадвартай боловсон хүчнийг бүрдүүлж, соёлч боловсон шинэлэг үйлчилгээ, орчин үеийн техник технологийг цаг алдалгүй үйлчилгээндээ нэвтрүүлсээр ирсэн. 

Олон улсын стандартад нийцсэн 3 одны зэрэглэлийн энгийн, хагас болон бүтэн люкс нийт 34 өрөө, 300 хүний багтаамжтай хүлээн авалтын “Алтан Титэм” ресторан, 150 хүний суудалтай Айриш паб, 35 хүний суудалтай хурлын өрөө, биллиард, VIP өрөө,  саун, массаж, бизнес төв зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлнэ. Зочны өрөө нь WIFI, олон улсын суваг бүхий лед телевизор, кондишн, мини баар, олон улсруу ярих холбооны систем, ариун цэврийн өрөөний утас,индүү болон индүүний тавиур, ажлын ширээ зэрэг зочны ая тух, шаардалагад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Рояал Айраш паб нь Улаанбаатар хотынхамгийн өргөн гадаад, дотоодын шар айрагны сонголт, амьд хөгжмийн тоглолтыг үйлчлүүлэгчиддээ санал болгодогоороо ялгардаг. Бид өдөр бүр шинэхэн барьсан талх, дээд зэргийн шүүслэг стейк, амттан зэрэг үндэсний болон Европ хоолоор үйлчилдэг. Нэг дор 150 хүн хүлээн авч үйлчилдэг. 

Манай зочид буудлын 2 давхарт байрлах “Алтан Титэм” хүлээн авалтын ресторан нь ажил хэргийн ба баяр ёслолын арга хэмжээг 2005 оноос хойш мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсаар ирсэн. Ресторанд зочид буудлын зочдод зориулсан буфет өглөөний цайгаар үйлчилдэг.  

Вип караоке нь дээд зэргийн тохижилттой, тансаг орчинд, дууны өргөн сонголт бүхий 10-15 хүний багтаамжтай 4 өрөөтэй. 

Төрөл бүрийн хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах багц санал болгодог. 

Эрхэм хүндэт зочид, гийчид та бүхэн Рояал Хаус зочид буудалд тав тухтай морилон саатна уу...

онлайн сериал меня зовут эрл смотреть или скачать