Роял Хаус Зочид буудал 1

Рояал Хаус Зочид буудал нь Баянзүрх дүүрэгт, хотын томоохон худалдаа үйлчилгээ, соёл спортын төвүүдэд ойр байрладаг. Манай зочид буудал нь 2005 оноос хойш өндөр ур чадвартай боловсон хүчнийг бүрдүүлж, соёлч боловсон шинэлэг үйлчилгээ, орчин үеийн техник технологийг цаг алдалгүй үйлчилгээндээ нэвтрүүлсээр ирсэн. 

Олон улсын стандартад нийцсэн 3 одны зэрэглэлийн энгийн, хагас болон бүтэн люкс, гэр бүлийн зэрэг нийт 29 өрөө, 280 хүний багтаамжтай хүлээн авалтын “Алтан титэм” Banquet ресторан, 120 хүний суудалтай Айриш паб, 50 хүний суудалтай хурлын танхим, снукер биллъярд, VIP өрөө  зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлдэг. Зочны өрөө нь WIFI, олон улсын суваг бүхий лед телевизор, кондишн, мини баар, олон улсруу ярих холбооны систем, ариун цэврийн өрөөний утас, ажлын ширээ зэрэг зочны ая тух, шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Эрхэм хүндэт зочид та бүхэн Рояал Хаус зочид буудалд тавтай морилно уу...

Image

АЛТАН ТИТЭМ ХҮЛЭЭН АВАЛТЫН ТАНХИМ

Манай зочид буудлын 2 давхарт байрлах “Алтан титэм” хүлээн авалтын ресторан нь ажил хэргийн ба баяр ёслолын бүхий л арга хэмжээг 2005 оноос хойш мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулсаар ирсэн. Мөн бид ресторандаа зочид буудалд байрласан зочдодоо зориулсан буфет өглөөний цайгаар үйлчилдэг.  

РОЯАЛ Айриш ПАБ

Рояал Айриш паб нь гадаад, дотоодын шар айрагны өргөн сонголт, амьд хөгжмийн тоглолтыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог. Бид өдөр бүр дээд зэргийн шүүслэг стейк, амттан зэрэг Европ болон Монгол хоолоор үйлчилдэг.

МАНАЙ ӨРӨӨНҮҮД

СТАНДАРТ 1 ӨРГӨН ОРТОЙ ӨРӨӨ
Үнэ: 
90.000₮-150.000₮

 2 зочин  25 м.кв  Үнэгүй

СТАНДАРТ 2 ОРТОЙ ӨРӨӨ
Үнэ: 
110.000₮-150.000₮

 2 хүн  27 м.кв  Үнэгүй

СТАНДАРТ 3 ОРТОЙ ӨРӨӨ
Үнэ: 
150.000₮-210.000₮

 3 хүн  38 м.кв  Үнэгүй

ХАГАС ЛЮКС ӨРӨӨ
Үнэ: 
165.000₮-180.000₮

 2 хүн  35 м.кв  Үнэгүй

ЛЮКС ӨРӨӨ
Үнэ: 
180.000₮-220.000₮

 2 хүн  33 м.кв  Үнэгүй

ГЭР БҮЛИЙН ӨРӨӨ
Үнэ: 16
0.000₮

 2 хүн  29 м.кв  Үнэгүй

ROYAL HOUSE HOTEL 1

270051 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Намьянжугийн гудамж, Рояал хаус зочид буудал

+976-9903 4088, +976-9503 4088, +11-464088, 11-464188

info@royalhousehotel.mn

Холбоо барих